Механик инженерийн нэг өдөр

Механик инженерчлэлийн мэргэжилтэн маань ярилцлага эхлэх үед бидэнд 14 хоног буюу 2 долоо хоног ажиллаад 14 хоног амрах байдалтай ажилладаг гэж хэлсэн. Тиймээс бид энэхүү ажилладаг 2 долоо хоногийн нэгэн өдөр буюу мэргэжилтний маань “Механик инженерийн нэгэн өдөр” хэрхэн өрнөдөг талаар асуусан юм.
1. Та хэзээ өдрөө эхлүүлдэг вэ?Ойролцоогоор өглөө 4:40 гэж босдог.
Мэдээжийн хэрэг угаалгын өрөө ордог ба 5:10 гэхэд цайны газартаа очиж өглөөний цайгаа уудаг. Мөн өдөр идэх хоолоо өөрийн ажилладаг газар болох газрын гүнд цайны газар байхгүй учир савлаж авч явдаг.
Ажил дээр
5:30-ийн үед автобусанд сууж ажлын талбай луугаа яваад АМЬ буюу 30 минут амьсгалах хүчилтөрөгчөөр хангагч баллон хэрэгсэл болон хувийн хамгаалах хэрэгслээ аваад 6:40 гэхэд газрын түвшнээс 1300 метрийн гүн рүү ажлаа эхлүүлэхээр явдаг. 7:10 гэхэд тухайн өдрийнхөө зааварчилгаагаа аваад ажилдаа ордог ба энэ үед ажил нь жигдрээд явсан байдаг гэв. 9:30-д ажлынхаа хамгийн эхний цайнд ордог бөгөөд өдөр 1,2 цагийн үеэр өдрийн цайндаа ордог.
Орой
Орой 5:30 гэхэд гүнээс ажилчдыг буцаж дээшлүүлэх лифт ажиллаж эхэлдэг ба бүх ажилчид хуваарилсан дарааллаар дээшилдэг. Оройн 7-н цагийн үед хоол ундаа идээд амрах өрөөндөө ордог циклээр механик инженерийн нэг өдөр явагддаг талаар мэргэжилтэн маань өөрийн нэгэн өдрийг бидэнд сонирхууллаа.
2. Танд ажилдаа заавал авч явдаг болон ашиглахгүй байж чаддаггүй зүйлс байдаг уу? Үүнээсээ хуваалцаач?SIS буюу Service Infromation System (засвар үйлчилгээний тайлбар) -ийн сайтыг байнгын ашигладаг. Жишээлбэл: тухайн машин дээр температур сенсорыг солих ажил гарах үед хаана болон ямар байрлалтай мөн хэрхэн яаж угсрах дарааллыг SIS гэх зааварчилгааны систем зааж өгдөг.
3. Таны ажлаа хийхдээ баримталдаг алтан дүрэм юу вэ? Ямар арга барилаар ажилладаг вэ?Одоогоор ажиллаж буй Оюу толгойд, өргөх тоног төхөөрөмж хэрэглэхийн тулд заавал зөвшөөрөл авах ёстой болон мөн сургалтад сууж сертификат авсан байх шаардлагатай байдаг.Хотод ажиллаж буй үед заавал баримталдаг зарчим гэвэл өргөгдсөн ачаан доогуур биеэ хийдэггүй болон доогуур нь ордоггүй. Ингэснээр аюулгүй байдлыг чухалчилж байгаа юм.
4. Та хүнд ажлынхаа хажуугаар эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?Мэргэжилтний маань хувьд бол энерги, эрч хүчээ сэлбэхэд содон зүйл байдаггүй, ажлын өдрөө 7 гээд өрөөндөө буцаж ирээд хэдхэн хором утсаа үзэж байгаад унтдаг гэсэн юм.
5. Одоогийн байдлаар үндсэн ажлаасаа гадна дурлан хийж буй төсөл, ажил байгаа юу?Механик инженерчлэлийн инженер маань 14 хоногийн амралтын үеэрээ гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлдэг ба ихэнхдээ загасанд явдаг гэсэн бөгөөд ойрын үед мотоциклоор ууланд явах болон уулын оройгоос шүхрээр буухыг сонирхож байгаагаа хуваалцсан юм.
6. Та ойрын үед юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө тань юу байна?Ажил мэргэжлийн хувьд бол, ирээдүйд гадаадын уурхайд ажиллах хүсэлтэй байгаа.
7. Та бусдад өөрийн дуртай ном зохиол, кино, хөгжим дуунаас санал болгооч?Миний хувьд бол дуртай кино болон зохиолуудаа дурдах юм бол олон олон байгаа гэвч үүнээс 2010 онд гарсан “Inception” гэх кино болон “Interstellar” гэх кинонуудад дуртайгаа илэрхийлсэн. Харин дууны хувьд бол хуучны дуунуудад ойрын үед дуртай болж байгаа ба Guns N’ Roses-ийн “November Rain” гэх нэртэй дуу сонсож байгаа гэсэн юм.
8. Таны хувьд дараагийн үеийн механик инженерчлэлээр явах хүмүүст өгөх зөвлөгөө юу вэ?Хамгийн түрүүнд хэлэх ёстой зүйл гэвэл цаг сайн барьдаг байгаарай гэсэн ба үүнээс гадна extrovert буюу гадагшаа хүн байж ичимхий бүрэг зангаасаа салаад аль болох өөрийгөө нээх хэрэгтэй гэж зөвлөсөн юм.
9. Та арван жилдээ ямархуу хүүхэд байсн бэ?10-н жилдээ тэмцээн уралдаанд нээх их ороод байдаггүй, найз нөхөдтэйгээ тоглоом шоглоом хийдэг газарзүйн хичээлд, гадаад хэлэнд болон туршилт буюу experiment хийх дуртай хүүхэд байснаа мэргэжилтэн маань бидэнтэй хуваалцсан юм.
Хэлсэн үг:
“Бүх юмыг багш нар заана гэж байхгүй тиймээс өөрсдөө задалж судлаад, сониучлах хэрэгтэй”