Нано инженерчлэлийн чиглэлийн олон нийтийн мэдлэг

Товч танилцуулга
Наноинженерчлэл нь маш жижиг хэмжээтэй материалуудыг судлах, хөгжүүлэх, сайжруулахад чиглэсэн инженерчлэлийн салбар юм. Үүнийг наношинжлэх ухааныг практик амьдралд хэрэгжүүлэх хэлбэр гэж ойлгож болно. Яг л механик инженерчлэл нь физикийн зарчмуудыг практикт ашигладагтай адил.
“Нано” гэдэг үг нь грек гаралтай бөгөөд “одой” гэсэн утгатай. Энэ нь тухайн нэгжийн нэг тэрбумны нэг (10^-9)-ийг илэрхийлдэг. Харьцуулж үзвэл, хүний биетэй өргөн нь ойролцоогоор 100,000 нанометр орчим байдаг бол ДНХ-ийн хэлхээний голч нь ихэвчлэн 3 нанометрээс бага байдаг.
Хүнс ба шим тэжээлийн салбарт нано шинжлэх ухаан, технологти болон инженерчлэлийн хэрэглээ
Бангладеш улсын Шахжахал шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2022 онд хийсэн “Хүнсэнд нанотехнологийн хэрэглээ: боловсруулалт, хадгалалт, сав баглаа боодол ба аюулгүй байдлын үнэлгээ” хэмээх судалгаа нь хүнсний үйлдвэрлэлд гарч буй шинэчлэлийг нанотехнологийн тусламжтайгаар хэрхэн хэрэгжүүлж болох талаар, тэр дундаа хүнсний боловсруулалт, хадгалалт, сав баглаа боодол болон хүнсний аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэхэд нано бүтэцтэй материалууд хэрхэн нөлөөлж буйг нарийвчлан судалсан бөгөөд уг судалгааны зорилго нь нано бөөм, наноэмульс, нанокомпозит зэрэг нано бүтэцтэй материалууд хүнсний чанар, хадгалах хугацаа, аюулгүй байдалд хэрхэн эерэг нөлөө үзүүлж байгааг үнэлэхийн зэрэгцээ эдгээр материалуудын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг үр дагавар, тухайлбал хортой нөлөөлөлтэй байх эрсдэлтэй эсэхийг судалж, тодорхойлох явдал байв. Судалгааг тойм шинжтэйгээр хийсэн бөгөөд өмнө нь хийгдсэн олон арван судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэж, хүнсний сав баглаа боодолд хэрэглэгдэж буй нанотехнологийн хөгжлийн түвшин, тухайлбал нянгийн эсрэг үйлдэлтэй, хэрэглэгчтэйгээ харилцан үйлчилдэг ухаалаг сав баглаа боодол, шим тэжээлийг илүү үр дүнтэй хүргэхэд зориулагдсан нано капсулжуулалтын аргаар хийдэг боловсруулалтын технологи, мөн хүнсийг илүү удаан хугацаанд шинээр нь хадгалах боломж олгож буй арга зүйг тус тус онцолсон байна. Гэсэн хэдий ч энэхүү судалгаанд мөн хүнс дотор нанобөөмс нэвтэрч шингэх магадлал, нано материалыг хэрэглэх үед хүний биед үүсч болох эрсдэл, тухайлбал эсийн түвшний гэмтэл, ДНХ-д хохирол учрах зэрэг аюулыг онцлон тэмдэглэж, ийм төрлийн материалуудын аюулгүй байдлыг илүү нарийвчилсан, хяналттай байдлаар туршиж үнэлэх хэрэгтэйг сануулсан. Нанотехнологи нь хүнсний салбарт шинэлэг дэвшилтийг авчирч, олон давуу талыг буй болгож байгаа ч өргөн хэрэглээнд нэвтрүүлэхийн өмнө зохих дүрэм журам, стандарт шаардлагуудыг батлан мөрдүүлэх, нано материалын хордлого болон урт хугацааны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг системтэй судлах шаардлагатайг онцлон тэмдэглэжээ.
https://www.sciencedirect.com/science/article/pii/S2405844022030833
Нанотехнологи : Орчин үеийн хувьсгал
Эрүүл мэндийн гүүр сангаас 2022 онд хийсэн энэхүү судалгаа нь нанотехнологи хөдөө аж ахуй, хүнс, анагаах ухаан, барилга байгууламж, хүрээлэн буй орчны менежмент зэрэг олон салбарт хэрхэн хувьсал авчирч байгааг судалсан бөгөөд судалгааны гол зорилго нь нанотехнологийн хамгийн сүүлийн үеийн дэвшил, хэрэглээг онцлог харуулж, эдгээр технологи нь ямар үр ашигтай болохыг үнэлэхийн зэрэгцээ гарч болох сөрөг тал, байгаль орчны нөлөөлөл зэрэг эрсдэлтэй талуудыг ч анхааралдаа авсан. Судалгааны үр дүнгээс харахад нанотехнологи нь зөвхөн лабораторийн хүрээнд хязгаарлагдахгүй болсон бөгөөд томоохон үйлдвэрлэлийн хэмжээнд шууд нэвтэрч, үр ашиг, тогтвортой байдал, шинэчлэлийг нэмэгдүүлж буйг харуулж байгаа боловч судлаачид нанотехнологийн хэрэглээг илүү аюулгүй, хариуцлагатай болгохын тулд холбогдох зохицуулалт, хяналтын тогтолцоо, аюулгүй байдлын талаар цаашдын судалгаа хийх хэрэгцээ, шаардлагатайг дурдсан. Иймээс нанотехнологи нь олон салбарт хувьсгалт боломжуудыг бий болгож байгаа хэдий ч энэхүү хөгжлийг эрсдэлтэй уялдуулан хянаж, тэнцвэртэй байдлаар нэвтрүүлэх нь тогтвортой ирээдүйн үндэс болохыг уг судалгаа дүгнэжээ.
https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC9865684/#sec2-molecules-28-00661
Дүгнэлт
Наноинженерчлэл нь бидний өдөр тутамдаа хэрэглэж буй бүтээгдэхүүнүүдийг, үйл явцыг маш жижиг, нарийн түвшинд өөрчлөн сайжруулдаг хүчирхэг инженерчлэлийн салбар юм. Энэ салбар нь хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эм зүй, байгаль орчин, хоол хүнс зэрэг олон салбарт амжилттай нэвтэрч, хувьсгалт дэвшилүүдийг авчирч байна. Гэхдээ наноинженерчлэлийн хөгжил нь зөвхөн инноваци болон шинэ технологийг бий болгохоос илүүтэйгээр аюулгүй байдал, зохицуулалт, урт хугацааны нөлөөллийг сайн тооцоолж, хянах шаардлагатай. Бид энэ салбарыг амжилттай хөгжүүлэхийн тулд зөв зохистой судалгаа, зохицуулалтын тогтолцоог бий болгож, бүх нийтийн эрүүл мэнд болон байгаль орчныг хамгаалах үүднээс аюулгүй байдлыг нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй. Ирээдүйд наноинженерчлэл нь дэлхий дахиныг илүү сайжруулж, шинэ эрин үеийг авчрах ч түүний нөлөөг хариуцлагатайгаар удирдаж, тэнцвэртэй ашиглах нь бидний хамгийн том үүрэг байх болно.